
ИНТЕРНЭТ ХЭРЭГЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА
3.2.2. МОДЕМНООС ШАЛТГААЛАХ ЗҮЙЛСИЙГ ШАЛГАХ
Модем нь дотроо олон янз байна. Модемоо шалгахдаа эхлээд асч байгаа гэрлүүдийг сайн ажиглах
нь чухал. Power, ADSL/ADSL-Link/Link/DSL, LAN/LAN-Link/Ethernet гэсэн гэрлүүд тогтмол
асч байх ѐстой.
Power гэсэн гэрэл нь тогонд холбоотой модем чинь асаалттай байгааг харуулна. Энэ гэрэл
асахгүй байвал мэдээж та модемоо тогонд залгах шаардлагатай. Залгахдаа модем дээр болон
түүний адаптер дээр байгаа вольт, ампер хоѐрыг харьцуулж шалгах хэрэгтэй. (жишээ нь: 12V
AC/0.8A гэх мэт тэмдэглэсэн байгаа.) Хэрэв вольт, ампер нь зөрсөн байвал таны модемний
хэвийн ажиллагаанд ихээхэн нөлөө үзүүлдэг. Тиймээс тохирсон адаптерийг нь модемондоо залгаж
ажиллуулах нь чухал. Буруу адаптер залгаснаас болж модемний бүх гэрлүүд асаад гацах, эсвэл
байн байн унтарч асах, тэр ч бүү хэл эвдрэх аюултай.
ADSL/ADSL-Link/Link/DSL гэж нэрлэсэн гэрэл нь тогтмол асч байж интернэт холбогдох
боломжтой. Хэрэв асахгүй эсвэл анивчаад байвал Splitter болон хооронд нь холбож байгаа
телефоны кабелуудаа ажиллаж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Энэ бүгдийг шалгаад зүгээр
болохгүй бол манай операторын 70102525 утсанд холбогдон лавлах боломжтой.
LAN/LAN-Link/Ethernet гэсэн гэрэл нь модем Компьютер хоѐр холбогдсон эсэхийг харуулна.
Мөн зарим дотоод сүлжээтэй хэрэглэгчдийн хувьд модем сүлжээний төхөөрөмж (router, switch)
холбогдсон эсэхийг харуулна. Хэрэв гэрэл нь асахгүй бол та модем Компьютерийн хооронд
холбосон сүлжээний кабелаа шалгах шаардлагатай. Хэрэв кабел хөндийрсөн бол Компьютерийн
баруун доод буланд доорх зурган дээр үзүүлсэн шиг сүлжээ улаан хирээстэй болсон байна.
Сүлжээний кабелаа идэвхгүй болгосон байж болно. Тэгвэл доорх зурган дээр харуулсны дагуу
Start -> Programs -> Accessories -> Communications -> Network Connections доторх Local
Area Connection гэсэн дээр 2 дарж идэвхтэй (Enabled) болгох шаардлагатай.
Бүх гэрлүүд нь хэвийн асч байгаа боловч холбогдохгүй бол модемний тохиргоо алдагдсан байж
болно. Тиймээс та энэхүү гарын авлагын “Модемний тохиргоог хэрхэн хийх” гэсэн хэсгээс
өөрийн модемний тохиргоог олж модемоо тохируулах хэрэгтэй.
Kommentare zu diesen Handbüchern