
ИНТЕРНЭТ ХЭРЭГЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА
3.1.8. ERROR 619 АЛДАА
Windows XP үйлдлийн систем дээр гарах Error 619 алдааны анхааруулах цонх
Windows Vista үйлдлийн систем дээр гарах Error 619 алдааны анхааруулах цонх
Энэхүү алдаа гарсан үед доор дурьдсан хэдэн зүйлсийг яг дарааллаар нь шалгаж үзэх нь зүйтэй.
Эхлээд та Компьютер болон ADSL модемоо хэдэн минут унтрааж асаагаад дахин холбогдох гээд
үзэх хэрэгтэй.
Хэрэв та сүлжээний орчинд ажилладаг бол тухайн сүлжээнийхээ hub, switch, router зэргийг
салгаад ADSL модемоо дангаар нь залгаж холбогдож үзээрэй.
Хэрэв болохгүй байвал модемний тохиргоог сайтар шалгах хэрэгтэй. Ингэхийн тулд та эхлээд
модемоо Reset хийнэ. Энэхүү гарын авлагын “Модемийн тохиргоог хэрхэн хийх” гэсэн хэсгээс
өөрийн модемний тохиргоогоо харж болно. Хэрэв таны модемний тохиргоо энэ гарын авлага
дотор байхгүй бол манай оператортой холбогдоно уу.
Магадгүй таны Компьютерт Firewall төрлийн хамгаалалтын програм хангамж ажилладаг эсвэл
гадна төхөөрөмж байж болно. Тийм бол тухайн firewall нь интернэт холболтыг тань блок хийх
буюу хаасан байх магадлалтай. Тиймээс уг firewall хамгаалалтын програм болон гадна
төхөөрөмжийг тань хариуцсан хүндээ үзүүлэх нь зүйтэй.
Kommentare zu diesen Handbüchern