CTC Union ATU-R140 Bedienungsanleitung Seite 5

  • Herunterladen
  • Zu meinen Handbüchern hinzufügen
  • Drucken
  • Seite
    / 81
  • Inhaltsverzeichnis
  • LESEZEICHEN
  • Bewertet. / 5. Basierend auf Kundenbewertungen
Seitenansicht 4
МИКОМ
ИНТЕРНЭТ ХЭРЭГЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА
Миком – Миний интернэт
5
1.1. ADSL ГЭЖ ЮУ ВЭ?
ADSL (Asymetrical Digital Subscriber Line) нь суурин утасны шугам ашиглан боломжит өндөр хурдны
байнгын холболттой интернэт үйлчилгээг танай гэр болон албан байгууллагад хүргэдэг технологи
юм. Суурин утасны шугамыг ашиглах боловч таны телефон утсан дээр нэмэлт төлбөр гарахгүй,
телефон интернэт хоѐр зэрэг ажиллах боломжтой юм. Технологийн хувьд интернэтийн татах хурд
/Download/ болон илгээх хурд /Upload/ нь харилцан адилгүй. Өөрөөр хэлвэл илгээх хурдны
боломж нь 64-640Kbs, татах хурдны боломж нь 8Mbs хүртэл байдаг. ADSL технологийн
дутагдалтай тал нь утасны шугамын таталтын зай болон шугамын чанараас шууд хамааралтай
юм.
1.2. МИКОМЫН ИНТЕРНЭТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ
МЦХ ХК-ны Миком интернэт үйлчилгээний хамрах хүрээ болон хэрэглэгчийн тоо нь өдрөөс өдөрт
нэмэгдсээр байна. Хамрах хүрээг дурьдвал : Улаанбаатар хот (Гачуурт, Сансар, Ботаник, Зайсан,
Яармаг, Сонсголон, Баянхошуу, Хайлааст, 6-н буудал, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 10, 11, 12, 13, 15, 16, 19,
21-р хороолол, 5-н шар, Цэргийн хотхон, Найрамдал), Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган,
Багануур, Хэнтий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан, Эрдэнэт гэх мэт 21 аймаг. Миком интернэт
үйлчилгээ нь анх 1999 оны 04 сарын 01-нд үйл ажиллагаагаа эхлүүлж байсан Монголын интернэт
үйлчилгээний анхдагч компаниудын нэг юм.
1.3. ХАМГИЙН ХЯМД, ХАМГИЙН ХЯЛБАР
Монголд интернэтийн үйлчилгээ үзүүлэгч маш олон компаниуд бий болж байна. Энэ дундаас
хамгийн боломжийн хямд үнийг манай компани танд санал болгож байгаадаа таатай байна. Та
манай интернэтийн үйлчилгээнүүдээс өөрийн хэрэгцээнд тохирсон үйлчилгээг сонгон үйлчлүүлэх
боломжтой.
ADSL үйлчилгээний танилцуулга
Уг үйлчилгээ нь Монголын цахилгаан холбоо ХК-ны суурин утасны үйлчилгээн дээр
суурилдаг ба өөрөөр хэлбэл суурин утасны физик кабелиар дамжуулан интернэтийн үйлчилгээг
танд хүргэнэ гэсэн үг юм. Энэ нь интернэтийн үйлчилгээ авахын тулд хэрэглэглэгч шинээр шугам
тусгайлан татах ямар ч шаардлагагүй ба учир нь телефон шугамыг шууд ашиглан интернэтийн
үйлчилгээг авах боломжтой гэсэн үг юм. Телефон утасны шугамаар интернэт болон энгийн яриаг
зэрэг дамжуулах учраас интернэтэд холбогдсон үед ярих эсвэл факс явуулж, хүлээн авахад
чөлөөтэй байдаг. ADSL үйлчилгээ нь Монгол орон даяр нэвтэрсэн хамрах хүрээ хамгийн томтой
үйлчилгээ билээ.
LAN/FTTB/үйлчилгээний танилцуулга
LAN/FTTB/ үйлчилгээ гэдэг нь шилэн кабелиар хэрэглэгчийн байрлах барилга руу интернэтийн
үйлчилгээг хүргэнэ гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн байрлах барилга руу нийлүүлэгчээс
ирж буй интернэтийн урсгалыг интернэтийн урсгалыг 1/4-р хуваан хэрэглэгч бүр рүү тэдний
захиалсан хурдаар хуваагдан очно гэсэн үг. Уг үйлчилгээний давуу тал нь шилэн кабелиар
интернэтийн үйлчилгээг дамжуулаж байгаад орших ба шилэн кабель нь эцсийн хэрэглэгч хаана
Seitenansicht 4
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... 80 81

Kommentare zu diesen Handbüchern

Keine Kommentare